Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/53336200_304.jpg

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уныг 1945 онд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсных нь төлөө Ялалтын баярын 75 жилийн ойн медалиар шагнасан тухай БНАСАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ.

“ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар БНАСАУ-ын нутаг дэвсгэрт амь үрэгдсэн зөвлөлтийн иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх, зөвлөлийн цэргүүдийн хөшөө дурсгал, булшыг хөндөхгүй, хэвээр нь үлдээхэд томоохон хувь нэмрээ оруулсных нь төлөө БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уныг Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойн медалиар шагналаа” гэж ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

1945 онд Солонгосыг чөлөөлөх байлдаанд зөвлөлтийн 4.7 мянга гаруй цэрэг амь үрэгджээ. Японы түрэмгийллээс Солонгосын чөлөөлөх байлдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдийн хөшөө дурсгал болох Чөлөөлөлтийн хөшөө нь БНАСАУ-ын нийслэл хотын төв Моранбон толгодод байрладаг юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх