Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bluray-tres-metros-sobre-el-cielo-3msc-2010-fernando-gon-D_NQ_NP_912218-MLM27868059410_072018-F.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карентинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карентинээр кино үзэцгээе булгангынхаа 21-р дугаарт "A TRES METROS SOBRE EL CIELO" киног танилцуулж байна. 

Киноны нэр: Тэнгэрээс дээш 3 метр  /A TRES METROS SOBRE EL CIELO/

Нэгэн үе дэлхийн бүхий л охид, хөвгүүдийг байлдан дагуулж байсан бүтээл бол "Тэнгэрээс дээш 3 метр" хэмээх испани кино юм. Залуу халуун насны гал ассан хайрын түүхийг энэ кино өгүүлэх болно. 

- 2010 оны 12-р сард үзэгчдийн хүртээл болж байсан уг бүтээл нь 2 ангитай бөгөөд Италийн найруулагчнайруулагч Фернандо Гонзалез Молина 2004 онд хэвлэн гаргасан  “Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт” нэртэй зохиолоос сэдэвлэж хийсэн. Гол дүрд Испанийн залуу жүжигчид болох Марио Касас (Аче) болон Мария Вальверде (Баби) нар тоглосон.

Киноны агуулга: Моторт дугуйнд гарамгай, хурдлах дуртай, бардам залуу Аче болон сэхээтэн айлын даруу, хөөрхөн охин Баби хоёрын хайрын түүх энэ кинонд гарах болно. Нийгмийн давхаргын ялгаа, эцэг эхийн хүмүүжил болоод ёс суртахууны улмаас хоорондоо тохирохгүй гэдгээ мэдсэн хос хоёрыг зөвхөн бие биенээ хүссэх хүсэл тачаал, хайр дурлал нь хөтөлнө. Баби-гийн анхны гэх бүхий л сайхан дурсамжийг Аче бүтээх болно. 

Хос хоёрын хайрын түүхийг өгүүлэх энэ кино аягатай цайгаа гүйцэд уулгүй орхиод гарсан мэт "нэг тийм" сонин мэдрэмж төрүүлдэгээрээ олны сэтгэлд хүрдэг байж болох юм.

- 2012 онд дээрх киноны  үргэлжлэл болох “Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт-Би чамайг хүсэж байна” кино нээлтээ хийсэн. "Би чамайг хүсэж байна” киноны гол дүр болох Жин бүсгүйн дүрд жүжигчин Клара Лаго тогложээ. 2-р анги нь өмнөх ангиасаа илүү алдартай гэдгийг хэлэх нь илүүц бизээ. 

Нэмж сонирхуулахад: Гол дүрийн жүжигчдийн амьдрал дээрх жинхэнэ хайр дурлал кино зураг авалтын үеэр эхэлж Испанийн хамгийн төгс хос хэмээгдэж байсан юм. Харамсалтай нь 2010 оноос эхэлсэн тэдний харилцаа 2014 онд дууссан юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх