Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/569514-money7626163172013-11-27-15-15[www.urlag.mn].jpg

Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл

Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ.Самрын тухайд хушга,наргил модны самар гээд ямар ч самар байсан болно.Хамгийн гол нь самар маань нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой.Та яагаад заавал самар гэж гайхаж байж магадгүй.Самар нь ихэнх орны тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун байдал, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.

Хавирган саранд мөнгөө харуул

Мөнгө өсгөхөд саргыг ашигладаг энэ зан үйлийг хийж гнйцэтгэхэд хэцүү юм байхгүй.Учир хь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий.Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ.эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав.Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ  зоосоо тавиад сарны гэрэл үзүүл.Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал,алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө тань өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн аж. Учир нь хүлээх тусам уддаг.

Байшин бариулж байгаа бол…

Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу,өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талийн буланд,ханан завсараа хэдэн зоосон мөнгө хийж шавардана. Чингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ.

Мөнгөөр тасарахгүй байх арга

Энэ аргыг нэн эртнээс Англи, шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй хобоотой гэж үздэг.  Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж  хийж явбал мөнгөөр  тасардаггүй гэнэ.Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно.Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гаригт,тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23.20-24.10 цагийн хооронд  зоосоо нүхэлнэ,эсвэл бага зэрэг нугална. Энэ үед та анхааралаа сайтар төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй.

Сүм хийдэд очихдоо…

Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээд яваарай. Чингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байдаг байж.

Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?

Маш богино хугацаанд, хурдан баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийж гүйцэтгэдэг байна. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг аж.

Мөнгөө цуглуулахын ач тус

Одоо ч задгай мөнгө,жижиг дэвсгэрт цуглуулах нь моодноос гарч дээ. Гэхдээ л хүмүүс мөнгөө хуримтлуулж хадгалахыг хичээдэг.  Магадгүй та мөнгөө долларт шилжүүлэн, гэртээ хадгалдаг байх. Эсвэл алт,мөнгө үнэт эдлэл болгосон нь найдвартай гэж үздэг байж болох. Ер нь аль ч аргаар мөнгөө цуглуулах нь сайн учир нь “мөнгө мөнгийг дагадаг” гэсэн сонин зүй тогтол байдаг.Та мөнгийг хичнээн их хуримтлуулна төдий хэмжээгээр орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Хэрвээ та цуглуулж байгаа мөнгөө ойр ойрхон гаргаж тоолоод байвал мөнгө өсөхөө байдаг.

Мөнгө хөрөнгийг даллан дуудах арга

*Өөр нэгэн арга нь бол хуруундаа алтан бөгж зүүн борооны усаар угаал  үйлдэх. *Гэртээ муур тэжээх. Гэхдээ муурийн үс нь дор хаяхад л гурван өнгөтэй байх ёстой, харин  муурын үс долоон өөр өнгөтэй байвал нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэнэ. Учир нь ийм өнгөтэй муур нь баяжихын баталгаатай тэмдэгт тооцогддог байна.*Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хийх нь ойрын үед хөрөнгөжих боломж олгодог гэнэ

Шинэ оны босгон дээр сүм хийдэд хандив өргө

Шинэ оны босгон дээр эсвэл Цагаан сарын өмнө ойролцоо байдаг бүх сүм хийдээр дараалан орж бага ч байсан хамаагүй хандив өргөж, амьдрал ахуй, өмч хөрөнгөө даатгадаг. Энэ нь дараа жилийн турш мөнгөөр тасрахгүй, баян чинээлэг байхын үндэс болдог ба манай улс төр,урлаг бизнэсийн томчууд  ч үүнийг сайн мэддэг, мөрддөг байна.

Хүүхдээ баян чинээлэг болгохыг хүсвэл…

Бие давхар эмэгтэй төрөх хүүхдээ  баян хүн болгохыг хүсвэл хэнээс ч, юу ч зээлдэж болохгүй гэнэ. Мөн хэдэн ширхэг зоосон мөнгийг хэлхэн зүүлт болгон зүүдэг байжээ.

Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл…

Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэхээр хандах гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан ч байж болно.

Анхны худалдан авагч тухайн өдрийн орлогийг тодорхойлдог

Худалдаа арилжаа бол баяжих мөнгөжих хамгийн хялбар аргуудын нэг м. Гэхдээ хүн болгон наймаа хийгээд  амжилт олдоггүй,  “наймааны тэнгэртэй” хүн гэж тусдаа байдаг хэмээн манайхан ярьдаг. Хэрвээ та худалдаа арилжааны салбарт ажилладаг бол бид танд ашиг орлогоо нэмэгдүүлэх зарим аргыг зааж өгье.Худалдаа хийж байхад хамгийн анхны худалдан авагчаас тухайн өдрийн ашиг орлого шууд хамаардаг.Тиймээс эхний худалдан авагч  болон түүхий өгөх мөнгийг анхаарах шаардлагатай. Хамгийн эхний худалдан авагчид заавал хариулт өгдөг ба (мөнгөө тааруулж өгсөн байсан ч хамаагүй ) тэгэхдээ аз жаргал хүснэ. Хариулт  нь Бэлэгдлийн шинжтэй боловч заавал өгөх нь чухал. Ингэснээр та худалдаа арилжааг ивээгч хүчинд өглөг өглөг өгч байгаа хэрэг. Харин эхний худалдан авагчийг явсаны дараа мөнгөө кассанд хийх гэж яарах хэрэггүй, хоёр алганыхаа хооронд бариад ашиг орлого ихтэй байх болтугай хэмээн шившин үлээж, үүний дараа сая далд хийнэ. Анхны орсон мөнгө тань бусад мөнгийг даллан дуудаж орлого сайтай байна.Харин та хонь, ямаа зарах гэж байгаа бол ногт,цолбуур,оосорлосон , хөтөлсөн олсоо заавал авч байгаараа. Худалдан авагчид өгчихвөл буянаа өгнө.

Түрүүвчээ хоослох нь ядуурахын  цондон

Юм худалдан авах гэж байгаа хүмүүс ч худалдаа арилжаанд  хануур хандах хэрэгтэй.Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол.Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй шүү. Та өөрт хэрэгтэй зүйлээ авахдаа харамч нарийн хүнээс бүү аваарай, гай болно шүү. Харин харамч эсэхийг нь яаж мэддэг вэ гэвэл барааны үнийг хямдруулах, татах гээд үзэхэд л мэдэгдэнэ. Хэрвээ наймаа хийж байгаа хүн үнээ буулгахыг хүсэхгүй байвал малгайгаараа духаа үрдэг гэнэ. Энэ тохиолдолд зарагч ямар ч л байсан үнээ буулгадаг байна.

Толь мөнгийг бэлгэддэг

Толинд олон утга байдаг гэж ярьдаг ч түүнд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Тиймээс толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг гэдэг.

Мөнгөн зоос

Усанд орохдоо тоссон усандаа мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Ингэж усанд орох нь ирээдүйд заавал мөнгөтэй болгодог байна.

Усанд биш “мөнгөнд” ор

Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод түүнийг анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл. Дараа нь усан дотор орж зогсоод мөнгөний энергийг таны биеийн энерги шингээн авч байна гэж төсөөлөхтүн.

Таалагдахгүй байна

9
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[39.115.114.99]

2020-05-07 10:11:46

Мөнгө өөрөө нийсээд ирэх үү бизнэсийн элдэв санаанууд заахын оронд арай дэндүү доромжилж байна

Зочин

[39.115.114.99]

2020-05-07 10:10:27

Бас л нөгөө хятдын фэншүг дэлгэрүүлж монголыг бузарлах гэж байна .

Зочин

[103.229.123.131]

2020-05-07 07:04:01

ТОЛГОЙ НЬ ЯАЧИХСАН АМЬТАН ИЙМ ЮМ БИЧДЭГ БАЙНАА ОДОО ХЭДДҮГЭЭР ЗУУН БЭ ЮУ СОЛИОРОХООРОО ИЙМ БОЛДОГ БАЙНАА? АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ ЧИ САНААТАЙГААР ИЙМ БАЛАЙ ЮМ БИЧЭЭД БАЙНУУ САНАМСАРГҮЙ БИЧЭЭД БНУУ ЧИ БОЛ АДГИЙН ШААР БН ХҮМҮҮСИЙГ АЖИЛ ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХГҮЙ СЭТГЭЛ ЗҮЙН ЯДМАГ ОРЧИНД ХҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЧИ ЯМАР САНАА ЗОРИЛГОТОЙ ИЙМ ЮМ БИЧЭЭД БАЙНА АРД НИЙТЙГ БУРУУ ДАДАЛ ХЭВШИЛД УРИАЛАН ДУУДААД ЧИ П ИЗДАМИНЬ ҮХЭЖ ДАЛД ОРОХ МӨРӨӨРӨӨ ӨӨРӨӨ ЧИМЭЭГҮЙ СӨНӨЖ ҮХЭЖ ДАЛД ОР ГЭМГҮЙ ЯДАРЖ ЯВАА АРДИИРГЭДИЙГ БИТГИЙ УРУУ ТАТААД БАЙ НОХОЙ МИНЬ

Зочин

[103.229.123.131]

2020-05-07 00:53:06

ЭНЭ САЙТ МОНГОЛЫН ЯЗГУУР ЭРХ АШИГ БОЛОН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ ХОР УЧРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГАА ТУЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХААЖ ХАРИУЦЛАГ ХҮЛЭЭЛГЭЖ НИЙГЭМИЙН ТУСТАЙ ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ БИДНИЙ ХЭДХЭН ХҮН АМИЙН ОЮУН УХААНЫГ БАЛАРТУУЛЖ ӨСӨН ДЭВЖИХ НИЙГМИЙН СУУРЬРУУ БУРУУ СУРТАЛ УХУУЛГЫГ ИЧГҮҮРГҮЙ ХИЙЖ ҮЙЛДЭЛ МАШ ӨНДӨР АЮУЛ ДАГУУЛАХ ТУЛ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ ГҮЙЦЭТГЭЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГА БАЙНА.

ст

[31.177.207.94]

2020-05-06 22:30:26

их хөдөлмөр энэ арга хоёрын аль зөвийг хэрэглэгч та хоёуланг нь хэрэглээд үз ,, нэг долоо хоног энэ аргыг хэрэглэж турш,,,, нөгөө. долоо хоног т өдөр. шөнөжин ажил хөдөлмөр хийй,,,, харагдаж тараа,

saraa

[81.165.20.219]

2020-05-06 20:02:18

Mungu zugeer orj irdeggui uimaa Mungutei baikhiig khusvel uurt zayasan 2 garaa khugjuulj , 1 tolgoigoo erdem medlegeer duurgej tegeed Ajil khiij mungutei bolnoo xaxaxa

Зочин

[139.5.217.66]

2020-05-06 18:07:47

tenegt

irgen

[31.165.215.200]

2020-05-06 17:54:35

munhag deer munhag bolgoj gadnii hog novsh bichihee zogsoogooch , soliotoi umuu haashee um be

Enhee .

[103.111.68.3]

2020-05-06 17:44:13

Xunii amidrald hereg bolno gehed itgemeergui yum bichih yumaa . Unend oirhon baival zugeer dee .

зочин

[202.9.46.143]

2020-05-06 17:37:53

эрт дээр үеэс лам хуврагууд сохор мунхаг монголчуудын тархийг иймэрхүү худал хуурмаг зүйлээр угааж байсан даа.

Зочин

[103.229.123.220]

2020-05-06 17:28:46

ИНГЭЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ БИТГИЙ ЭРГҮҮЛ ХАРААЛ ИДМЭРЭЭ !!! УЙГАГҮЙ УХАЖ БОДОЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ ЭЛБЭГ ЭРҮҮЛ АЬМДРАНАА ДЭЭРХИ БИЧИГСЭД БИДНИЙГ ҮНДСЭЭР МИНЬ ЯЛЗРУУЛЖ БУЙ ТУЛ МАШ ИХ АНХААР