Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fullsizephoto689595.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Чамайг хүлээж байна  ( Missing You 

2016 оны бүтээл болох найруулагч Мо Хон Жин энэхүү "Чамайг хүлээж байна" киноны зохиолыг өөрөө бичиж найруулжээ. Харин киноны гол дүрд "Нархан бүлэг", "Мөнгөний тоглоом" зэрэг кинонуудаар бидний танил болсон залуу жүжигчин Шим Ын Кюн болон "Хваюүги", "Жэжүгийн дурлал", "Танихгүй ах" зэрэг кинонуудаар бид бүхний танил болсон жүжигчин Ким Сун О тогложээ.  

 

Агуулага: Долоохон настай бяцхан охин  Хи Жү аавыгаа харамсалтайгаар бусдын гарт алддаг бөгөөд түүний аав нь цуврал аллагын хэрэг дээр ажиллаж байсан юм . Хэдийгээр түүний эцгийг алсан алуурчин Ки Бум баригдах боловч тэрхүү гэмт хэрэгтэн нь өөр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүнд 15 жилийн хорих ял оноодог. Цаг хугацаа улиран одож хэдийн 15 жил өнгөрөх бөгөөд өнөөх гэмт хэрэгтэйн Ки Бум шоронгоос суллагдана. Харин энэ үед бяцхан охин Хи Жү цагдаа болсон байх бөгөөд КиБумыг шоронгоос суллагадахыг хоног тоолон хүлээсэн байдаг. Үйл явдал эндээс л өрнөнө. 

Үргэлжлэх хугацаа: 108 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх