Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsagdaaзам.jpg

Дорнод аймгийн Баяндун суманд ѳчигдѳр (2020.05.04) зам тээврийн ослын улмаас нэг настай хүүхэд нас баржээ.

Тодруулбал: Энэ сарын 4-ний өдрийн 17:40 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт Хюндай Портер маркийн автомашины жолооч 27 настай Б тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийх үедээ нэг настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Тус хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Дорнод аймагт он гарсанаас хойш гурван хүүхэд зам тээврийн ослоор нас барсан бөгөөд бүгд жолооч болон асран хамгаалагч нарын санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй аж.

Тиймээс нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх