Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p21971_v_v8_ae.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карентинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карентинээр кино үзэцгээе булгангынхаа 17-р дугаарт "MEET JOE BLACK" киног танилцуулж байна. 

Киноны нэр: Танилц Жо Блек /MEET JOE BLACK/

1998 оны 11-р сарын 2-ны өдөр нээлтээ хийсэн романс фантаси төрлийн Танилц Жо Блек уран сайхны кино нь үхэл амьдрал, хайр дурлалын тухай гайхалтай нэг түүхийг өгүүлэх болно. Киноны найруулагчаар Мартин Брест ажилаж, гол дүрд Бред Пит, Антони хопкинс, Клейр Порлани, Жак Т.Вебер нар тогложээ. 

Киноны агуулга: Үхэл хүний ертөнцтэй танилцахаар ирдэг. Ирэхдээ санамсаргүй байдлаар амиа алдсан нэгэн залууг биенд нь ордог бөгөөд өөрийн аялалдаа хөтөч сонгоно. Тэр хөтөч нь Вилияам Париш гэх компанийн ерөнхийлөгч байх бөгөөд түүнийг нас барахад нь авч явахаар төлөвлөжээ. Хөтөч нь болсон хөгшин бизнесмэн эр ҮХЭЛД Жо Блек гэдэг нэр өгч, түүнийг  хорвоотой танилцуулж, өөрийн гэр бүлдээ орохыг зөвшөөрснөөр киноны үйл явдал өрнөнө. 

181 минут үргэлжлэх энэхүү киног 90 сая ам.доллараар бүтээгдэж, тухайн үедээ 142,9 сая ам.долларын орлого олж байжээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх