Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/The_Truth_Beneath-tp000.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Нууц гэж байдаггүй ( The Truth Beneath 

Солонгосын алдарт найруулагч И Кён Ми "Нууц гэж байдаггүй" киноныхоо зохиолыг зохиолч Жон Сэ Кюүнтэй хамтран бичжээ.  Тус киноны гол дүрд  "Дөрөвдүгээр сарын цас", "Сүүлчийн гүнж", "Crash Landing on You" зэрэг олон сайхан киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Сон Еэ Жин болон "Дотоод гоо сайхан", "Believer"  зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин Ким Жу Хёг нар тогложээ. 

Агуулага: Юн Хон, Жон Чан хоёр гэр бүл болж тэдний хайраас мэндэлсэн охин нь Мин Жин. Хэдийгээр Жон Чан ТВ-ийн хөтлөгч хийдэг ч тэрээр УИХ-д нэр дэвшиж байгаа нэгэн. Харин эхнэр Юн Хон нь нөхрийнхөө сонгуулийн ажилд бүх чадлаараа туслахыг хичээдэг. Гэвч сурталчилгааны эхний өдөр тэдний охин Мин Жин сураггүй алга болно. Юн Хон охиноо уйгагүй хайсан ч аргаа баран цөхөрдөг. Энэ үеэр нөхөр нь өөрийн охиноосоо илүү сонгуулийн ажилдаа санаа зовж, анхаарлаа хандуулж байгаад нь Юн Хон бухимдаж нөхөртэйгөө муудалцана. Гэвч бууж өгөхийг хүсээгүй Юн Хон-ы уйгагүй оролдлого түүнийг цочирдом үнэн рүү хөтлөх болно.

Үргэлжлэх хугацаа: 102 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[39.115.114.99]

2020-05-05 20:45:03

Солонгос ёс суртахуунгүй хүмүүс кино нь гэхэд сайн хүн байхгүй бүгд л хүйтэн харагддаг