Хөл хорионд байгаа дэлхийн хүмүүс энэ цаг мөчид ТВ-ийн цувралуудыг үзэж дуусгахад хамгийн тохиромжтой. Гэхдээ та бүхэн цувралуудаас уйдсан, эсвэл үзээд дуусчихсан уу?
Тэгвэл Словенийн график дизайнер Jure Tovrljan гэх залуу гайхалтай зүйлийг танд санал болгож байна. Тэр хүмүүст дэлхийн алдартай цувралуудыг дахин үзэх сэдлийг төрүүлэх зорилгоор ТВ-ийн цувралуудын постер зургуудыг цаг үетэйгээ холбож, Ковид-19 вирусийн нөхцөл байдалд зориулан өөрчилжээ. Эдгээр постер зургууд танд алдартай цувралуудыг дахин нэг удаа үзмээр санагдуулах болно.