Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledhdhksdlhd.png

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс мэдээлэл хийж байна. Энэ долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэх ёстой.  УИХ-ын тухай хуульд санал оруулсан боловч эрх баригчид хүлээж аваагүй. ШИНЭ-аас УИХ-ын гишүүнийг ард түмний төлөөлөл болгох ажлыг энэ шинэчлэлтэй хамт хийх ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүн сонгогдлоо л бол тэр тойрогтоо эргэж очдоггүй. Эргэн тэр тойрогтоо өрсөлддөг хүн ч бараг байхгүй. Тиймээс УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо амьдарна гэдгийг энэ хуулиудаар баталгаажуулах боломж байна. Хуучин шиг 2-3 сумтай бус тойрог томроод 30-40 сумтай болчихлоо. Тиймээс УИХ-ын гишүүд илүү иргэдтэй ойр ажиллах шаардлага үүссэн учраас энэ зохицуулалтыг хийх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ долоо хоногт УЕП-ийн тайланг УИХ-аар хэлэлцэх саналыг өгсөн. Лхагва гаригт энэ мэдээллийг хуульзүйн байнгын хорооноор хэлэлцэнэ. Чуулганы хуралдааныг 5 сарын 25-аас өмнө дуусгах сонирхол байх шиг байна. ШИНЭ нам УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх хүртэл хуралдах ёстой. 

Мөн Шүүхийн тухай хуулийн хэлэлцсэн бөгөөд  энэ хуулиар ШЕГ-ын гишүүдийн тоог 10 болгосон, шүүгчид хариуцлага хүлээлгэдэг болох ётсой. Шүүхийн тухай хууль 2 хэлбэрээр буюу Засгийн газраас өргөн барьсан, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүд байгаа. Эрх баригчид зөвхөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа. ШИНЭ нам 2 төслийг нэгтгэн хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх