Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c9069f2fb71b4d83b73e678a035ef5ba.jpeg

Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх кпоп уран бүтээлчдийн нэрс гарчээ. 

тавдугаар сарын 1

Super Junior хамтлагийн гишүүн Еэсүн энэ өдөр залуу дуучин Сурантай хамтарсан  “Still Standing” дуугаа танилцуулна. 

тавдугаар сарын 4

Girls’ Generation хамтлагийн ахлагч ТэЁн энэ өдөр өөрийн шинэхэн сингл болон "HAPPY"-г танилцуулна. 

ASTRO хамтлаг энэ өдөр өөрсдийн долоо дахь мини цомог болох "Knock"-д багтсан “Gateway” дуугаа танилцуулна. 

FANATICS хамтлаг энэ өдөр өөрсдийн “Plus Two” дуугаа танилцуулна. 

тавдугаар сарын 6

Солонгосын төдийгүй дэлхийн кпоп сонирхогчдын дунд хүлээлт үсгээд байгаа дуучин IU болон BTS хамтгалийн гишүүн Шюга нарын хамтрал энэ өдөр  олон нийтийн хүртээл болно. 

тавдугаар сарын 7

BOL4 энэ өдөр шинэхэн сингл болох “Leo”-г танилцуулах бөгөөд тус дуугаа EXO хамтлагийн гишүүн Бэкхюнтэй хамтран дуулжээ.  

B.A.P хамтлагийн гишүүн асан  member Жон Ап энэ өдөр соло дебүтээ хийхээр болжээ. 

SIXTEEN” шоуны нэгэн од болох Нэтти энэ өдөр  “Nineteen” синглээрээ дебүт хийнэ.

тавдугаар сарын 11

NU’EST хамтлаг энэ өдөр “The Nocturne” цомгоороо эргэн ирэлт хийнэ.

MONSTA X хамтлаг “FANTASIA X” цомгоор эргэн ирэлтээ хийхээр болжээ.

DAY6  хамтлаг мөн энэ өдөр эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

тавдугаар сарын 13

BVNDIT хамтлаг энэ өдөр “Carnival” хэмээн мини цомгоо танилцуулна.

Охидын шинэ хамтлаг болох "Woo!Ah!" энэ өдөр “Exclamation” синглээр дебүт хийнэ.

BUSTERS хамтлаг энэ өдөр “PAEONIA” цомгоо танилцуулна.

тавдугаар сарын 15

UNVS хамтлаг энэ өдөр эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгджээ. 

тавдугаар сарын 18

TXT хамтлаг энэ өдөр эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгджээ. 

тавдугаар сарын 19

NCT 127 хамтлаг энэ өдөр өөрсдийн гаргасан шинэхэн цомгоор эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгджээ. 

тавдугаар сарын 25

UP10TION хамтлагийн гишүүн Ким Ү Сог соло дебүтээ хийнэ хэмээн мэдэгджээ.

Одоогоор албан ёсоор өдөр хоногоо товлосон дээрх уран бүтээлчил байгаа хэдий ч JYP YG SM интертаймэнтийн уран бүтээлчид болон өөр олон уран бүтээлчид ойрын үед эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдээд байгаа юм. Албан ёсны тов гарсан даруйд бид та бүхэнд мэдээлэх болно. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх