Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/maxresdefaultla lala aa.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карентинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карентинээр кино үзэцгээе булгангынхаа 15-р дугаарт "LA LA LAND" киног танилцуулж байна. 

Киноны нэр: LA LA LAND 

LA LA LAND кино нь 2016 онд бүтээгдэж, тухайн жилдээ Оскарын кино наадмын шилдэг киног хүртэж байлаа. Музикал, романс төрлийн энэхүү киноны найруулагчаар Дэмьен Шазель ажиллаж, гол дүрийг Райн Гослинг, Эмма Стоне нар бүтээсэн юм. 

Киноны агуулга: Жааз хөгжимчин Сибастиан, жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй бүсгүй Миа нар өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд сонирхолтой адал явдлыг туулдаг. Тэдний гал шиг дүрэлзэх хайр нь хамтдаа бус хоёр өөр замаар алхахыг шаардах ч тэр хоёр бие биенээ мартаж үл чадна. Дурлалт хоёрын адал явдалтай хайрын түүх болоод хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу юуг туулж байгааг дөрвөн улирлын өнгө, хөгжмийн хэмнэлээр үзүүлэх юм. 

Гайхалтай өнгө зураглал, тансаг хөгжим, сонирхолтой үйл явдлыг үзсэн хүн бүхэн кинондоо орж бүр өөрийн эрхгүй зүрхний хэмнэлийг хурдасгаж болдогсон бол босоод бүжиглэж дуулмаар тийм л мэдрэмжийг энэхүү кино өгч чадсан хэмээн кино шүүмжлэгчид магтаж байсан удаатай.

Нэмж сонирхуулахад: Киноны нэр давхар утгатай. La La Land гэдэг нь нэг талаараа Лос Анжелес хотыг нэрлэсэн нэршил агаад нөгөө талаараа бодит байдлаас тасарсан гэх утгатай үг юм. Киног нь үзсэн дариудаа л "бодит байдлаас тасарсан гэх" энэ үгийн утгыг илүүтэй ойлгох болов уу. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх