Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1e299edb02d1109505440143e114ad96cd749068.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Хүн чоно ( A Werewolf Boy ) 

Солонгосын TWILIGHT гэгддэг "Хүн чоно" киноны зохиолыг зохиолч И Ён Сүг бичиж, ерөнхий найруулагчаар Жу Сон Хи ажиллажээ.  Харин киноны гол дүрд "Нарны үр сад", "Асуудал", "Артидалын он тоолол" зэрэг олон сайхан киногоороо бид бүхний танил болсон жүжигчин И Жүн Ги болон "Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун", "Миний хайртын хурим", "Тэнэмэл сүнс"  зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин Пак Бу Ён нар тогложээ. 

Агуулага: Сүн И ээж, дүү нарынхаа хамтаар хөдөөний нэгэн байшинд амьдрахаар болдог. Гэтэл тэр байшинд өмнө нь амьдарч байсан хүн судалгааны зорилгоор чоно тэжээдэг байсныг хөршүүдээсээ мэднэ. Тэднийг нүүж ирсэн шөнө Сүн И ямар нэг зүйл гэрийнх нь ойролцоо эргэлдээд байгааг мэдэрдэг бөгөөд маргааш өглөө нь тэрхүү эргэлдээд байгаа зүйл нь хир шороондоо хутгалдсан, ноорхой хувцастай нэг хүү байхыг мэддэг. Хэдийгээр тэр хүү хүн төрхтэй боловч яг л  араатан мэт аривлана. Сүн И тэрхүү хачин жигтэй хүний амьдралын талаарх ойлголтгүй хүүд хүн шиг амьдрахад нь туслах боловч аажмаар бие биедээ дурладаг. Гэвч хосуудын хайр дурлал удаан үргэлжлэлгүй саад бэрхшээлтэй тулгарснаар үйл явдал өрнөнө. 

Үргэлжлэх хугацаа: 125 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх