Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3R7lVvE8B6.jpg

Аймшгийн киноны их мастер Сэм Рэйми найруулагч Марвелын ертөнцийн супер баатруудын нэг болох Доктор Стрэйнжийн 2-р анги болох “Doctor Strange in the Multiverse of Madness”-ийг найруулахаар болжээ. 

“Доктор Стрэйнж 2” киног анх 1-р ангийг нь найруулсан Скотт Дерриксон найруулахаар болсон хэдий ч, 1-р сард тус ажлаас чөлөөлөгджээ. Марвелийн зүгээс “Деррикссон үзэл бодлын зөрчилдөөний улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн” гэж мэдэгдсэн байна. Тийнхүү Сэм Рэйми найруулагч нь Скотт Дерриксон найруулагчийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр болжээ.  

Сэм Рэйми хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би бага байхаасаа л Доктор Стрэйнжид дуртай байсан.”, “Тэр бол үнэхээр өвөрмөц дүр” гэж хэлжээ. 

Тэрээр Б зэрэглэлийн аймшгийн кино “Evil Dead” цувралаар олонд танигдсан найруулагч юм. 2002 онд “Хүн Аалз” киног амжилттай найруулж, супер баатартай кино олон нийтийн хүртээл болж болохыг нотолсон. Түүнээс хойш “Хүн Аалз 3(2007)” хүртэлх бүх ангийг найруулсан байна.

“Доктор Стрэйнж” кино нь ослын улмаас цөхрөлд орсон шилдэг мэдрэлийн мэс заслын эмч шинэ хэмжээст ертөнцийг ойлгож, дэлхийг аврах агуу хүч чадалтай болж, супер баатар болдог тухай өгүүлэх ажээ.  

Тус кино 2022 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх