Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ко19.jpg

Эрүүл мэндийн яамны мэдээллийн үэр Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс дэлхий дахины COVID-19 халдварын судалгаа шинжилгээний тоймыг хүргэлээ. Мэдээллийг ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Оюунсүрэн хүргэлээ.

COVID-19 халдвартай холбоотой хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажил хоёр дахин нэмэгдсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд нийт 11,225 өгүүлэл хэвлэгджээ. Үүнээс 83 хувь нь эмнэл зүйн судалгааны болоод вакцин, шинэ эм бүтээх туршилттай холбоотой байгаа юм.

Дэлхийд нийт 10 төрлийн эм, эмчилгээний аргыг уг халдварын эсрэг туршиж байна.

Тухайлбал...

- Их Британи улсад халдвар авсан өвчтөнүүддээ уушгины өвчин болон вирусийн эсрэг үйлчилгээтэй зарим эмээр эмнэл зүйн туршилт судалгаа эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг өгчээ.

- Япон улсад бүтээсэн томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг Авиган эмийг БНХАУ-д эмнэл зүйн туршилтаар ашиглан судалгаа хийж, COVID-19 халдварын эсрэг үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон. Тус эмийг олон улсын эрдэмтдийн баг үр дүнтэй байгаа талаар мэдээлсээр байна.

- ОХУ-ын SARS өвчнийг эмчлэх патент авсан, томуугийн вирусийн эсрэг гаж нөлөө багатай эмийг БНХАУ-д эмнэл зүйн туршилтад оруулсан.

Вакцин шинэ эм бүтээх судалгааны ажлыг БНХАУ, Герман, Их Британи, АНУ-ын эрдэм шинжилгээний байгууллага, био технологийн хүрээлэн, эмийн компаниуд хамтран үргэлжлүүлсээр байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх