Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5eab68c877e8f.jpeg

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусний халдвар авсан гэдгээ мэдэгджээ.

“Миний өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа. Үүнтэй холбоотойгоор Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын шаардлагын дагуу би өөрийгөө тусгаарлаж, эмч нарын зааврыг дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа хуваарийн дагуу хэвийн явагдах бөгөөд хамтран зүтгэгчидтэйгээ утсаар, видео хэлбэрээр холбогдож, байнгын харилцаатай байх бодолтой байна” гэж тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй видео хэлбэрээр холбогдохдоо мэдэгдсэн байна.

Өвчтэй байх хугацаанд үүрэгт ажлаа ОХУ-ын Тэргүүн шадар сайд Андрей Белоусоваар түр гүйцэтгүүлэх саналтай байгаагаа Мишустин илэрхийлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх