Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторит нийт 217 хүн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ тусгаарлагдсан 23 хүн, тандалтын 76 сорьцонд халдвар илрээгүй гэж мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол гэж үзсэн 5 иргэнийг тусгаарласан. Өнөөдөр өчигдөр ирсэн хүмүүсээс эхний сорьц авах ажлыг зохион байгуулна. Иргэдийн шинжилгээний хариу маргааш өдрөөс эхлэн гарна. Бидний хувьд бол аюул өнгөрөөгүй. Бид дахиад 2 онгоц авна. Тухайлбал, Франкпуртээс ирэх онгоц ихээхэн эрсдэлтэй байх болов уу гэж таамаглаж байна. Өнөөдөр бид дотроо алдаагүй ч гэсэн иргэд маань зөвлөмжөө чанд сахих хэрэгтэй. Зөвлөмжөөс уйдаж болохгүй шүү" гэлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Чартерийн онгоцоор ирж буй бүх хүнийг шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Гэхдээ Европын орнууд өөрсдийнхөө хүмүүсийг шинжилж чадахгүй байгаа нөхцөлд гадаад иргэдээс шинжилгээ авч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Иймээс Европоос ирсэн хүмүүс хамгийн эрсдэлтэй тул ард иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх