Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/41uSBitkq+L._AC_.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карентинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карентинээр кино үзэцгээе булгангынхаа 15-р дугаарт "LEGEND OF THE FALL" киног танилцуулж байна. 

Киноны нэр: Эр зоригийн дууль /LEGEND OF THE FALL/

1994 онд бүтээгдсэн тус кинонд эр хүний тэсвэр тэвчээр, эр зориг, хатуужлын тухай өгүүлэх болно. Киноны найруулагчаар Эдвард Цвик ажиллаж, гол дүрд Брэдд Питт, Энтони Хопкинс, Эйдан Кюуин, Жулия Ормонд гэх мэт Холивүүдийн одуудыг тоглуулсан нь киног бүр ч сонирхолтой болгож чадсан юм.

Киноны агуулга: Колонел Людлоу 3-н хүүтэй. Онгон зэрлэг байгаль дунд амьлрах Колонел Людлоугийн амьдралд бага хүү Сэмуэл нь коллежоо төгсөөд, сүйт бүсгүй Сюзаннагаа дагуулж ирэх хүртэл хэвийн үргэлжилж байлаа. Сюзаннад том хүү Алфред дурлах бөгөөд, эцгийн хамгийн хайртай хүү Тристанд Сюзанна сэтгэл алдрах ажээ. Киноны гол үйл явдал 3 хүү Европ руу дайнд явахаас эхлэн өргөж эхэлнэ. Дайнд бага дүү нь амь эрсдэж түүний бэлэвсэн бүсгүйд дурласан ах дүүсийн тэмцэл эхэлнэ. 

Энэ киноноос та хайр дурлал, дайн тулаан болон эр хүний нөмөр нөөлөг, зэрлэг байгальд хүн хэрхэн амьдрах зэрэг олон зүйлсийн талаар харах болно. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх