Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed;tt;t.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлаар гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсох хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт ярьсан ч энэ долоо хоногт хэлэлцэгдсэнгүй. Одоо 2-хон долоо хоногийн дараа чуулган тарах гээд байна. Тиймээс ирэх долоо хоногт  Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсмоор байна. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллийг ч сонсох хэрэгтэй. Өнгөрсөн жил нэг удаа сонсоход маш хүнд хүнд зүйл ярьсан шүү дээ. Бид нар мэдэн будилсаар байгаад тараад явчихаар энэ хүний эрхийг хэн хамгаалах вэ? Бид тарахаасаа өмнө ХЭҮК-ийн гишүүд дарга нарыг томилох хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хуульзүйн байнгын хороо болон УИХ-ын даргаас асуумаар байна. ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо, Солонго 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байна. гэтэл бүрэн эрхийн хугацаа дуусчихаад байхад ингээд яваад байж болдог юм уу. Дээд шүүхээс яагаад хүмүүсээ оруулж ирэхгүй байгаа юм бол. ҮХЦ өөрөө хууль зөрчөөд байна шүү дээ. Их хурал бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлчиж болдоггүй юм уу. Засгийн газар дээр үүсгэсэн 2 маргааны цэцийн хуралдааныг энэ хугацаа дууссан хүмүүс хийгээд байх юм. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2020 оны 2-р сард ҮДШ-рүү бичиг явуулсан. 2 дахь бичгийг энэ долоо хоногт явуулсан Цэцийн бүрэлдэхүүнийг хууль зөрчүүлэн үйл ажиллагааг нь явуулж болохгүй гэсэн бичиг явуулсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Одоогоор орны гишүүн нь санал олгогдоогүй учраас бид нар шууд чөлөөлчилж болохгүй байгаа юм. Дээд шүүх хугацаандаа цэцийн гишүүний саналыг өгөөгүй байгаа. Ирэх долоо хоногийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр ҮДШ-ийн даргыг дуудаж авчирч энэ асуудлыг ярих гэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дээд шүүх үү? Дээд шүүхийн дарга нь хариуцсан газар уу гэдгийг ярих хэрэгтэй. Дээд шүүх хуулийн хугацааг дууссан эсэхийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа шдээ. УИХ Дээд шүүх, Ерөнхий прокуророос асуух эрх байгаа. Яагаад бүрэн эрх нь дууссан хүнийг байлгаад байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хууль бус болчихсон байхад хууль дээр маргаан хийж болдог юм уу? Дээд шүүх хүсэхгүй байна даа. Хууль мөрдөх дээд байгууллага Үндсэн хуулиа зөрчөөд байвал энэ нийгэм чинь юу болох вэ? 

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн цэсийг өөрчлөх УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх