Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/imagesызүж яййл.jpg

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр боллоо.

Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.

COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж,  Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөн хэрэгжүүлэх А/436 тоот захирамжийг гаргасан.

Захирамжийн дуусгавар болсон тул Засаг дарга А/590 захирамж гаргажээ. Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгаа юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх