Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/header-17.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Мэргэжилтэн ( Master ) 

Солонгосын алдарт найруулагч Чой Ү Сүгийн бүтээл болох  "Мэргэжилтэн" кино 2016 оны арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болжээ. Найруулагч Ёой Ү Сог энэхүү киноны зохиолыг зохиолч Ким Хюн Догтой хамтран бичсэн бөгөөд бэлэн хоол зөвхөн хавханд байдаг гэсэн санааг олон нийтэд илүүтэйгээр ойлгуулахыг хүссэн хэмээн киноны нээлтийн үеэр хэлж байжээ. Харин киноны гол дүрд "Бүгдийг нь", "IRIS", "Ноён гэрэл гэгээ" зэрэг олон сайхан киногоороо бид бүхиний танил болсон жүжигчин И Бюн Хён, "Үчи", "Миний гайхамшигт амьдрал", "Мөрдөгчийн дуу хоолой"  зэрэг киногоороо бидний танил болсон залуу жүжигчин Ган Дон Вон болон "Томоогүй хайр", "Өв залгамжлагчид","Сургууль 2013" зэрэг цувралуудаараа бид бүхний танил болсон жүжигчин Ким Ү Бин нар тогложээ. 

Агуулага: Мөрдөх товчооныхон олон хүнийг залилсан, мөнгө угаасан, мөнгөний пирамид ашиглаж луйвар хийсэн хэрэгт сэжиглэн "One Network" гэх компанид шалгалт хийнэ. Ким Жэ Мюн бол мөрдлөг явуулж байгаа багийн ахлагч. Тэрээр ухаалаг, сэтгэл татам нэгэн бөгөөд өөрийг  багийг маш чадварлагаар удирддаг нэгэн. Харин Жин бол нөгөөх алдарт One Network компаний ерөнхий захирал. Хэргийн гол зангилаа бол Пак Жан Гүнээр дамжуулан цагдаа нар Жиний худал хуурмагийг илчлэхийн тулд маш олон саад бэрхшээлийг даван тээлах болно. Гэхдээ ... 

Үргэлжлэх хугацаа: 143 минут

Бэлтгэсэн: Ц.эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.114]

2020-05-02 12:52:06

Mongol kheleeree zov bichij chaddaggui setguulchid gadaad ugiig buruu bichih ni oilgomjtoi

Зочин

[43.228.131.45]

2020-05-01 16:41:19

СЭТГҮҮЛ НЭРТЭЙ МАНУУХАЙНУУДАА КАРЕНТИН КАРИНТИН БИШ К.А.Р.А.Н.Т.И.Н ГЭЖ БИЧДЭГ ЮМ.