Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/523e6133fac4146721f2258bc398438b.jpg

Монгол Улсад хүн амын нийт нас баралтын 77%-ийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж, 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаанаар нас барах эрсдэлтэй байна. Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь хоногт 5 граммаас их (дунджаар 11 г) давс хэрэглэж, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 83.6%, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 81.6% нь давс ихтэй байна.

НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30%-иар бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30%-иар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнснийбүтээгдэхүүнийдавсны агууламжийг 40%-иар, хоолны үйлвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар бууруулахаар тус тус заасан.

 

 

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнснийбүтээгдэхүүн, хоолны давсыг  багасгах, хүн амын давсны хэрэглээг бууруулах нь халдварт бус өвчний өвчлөл, цаг бус нас баралтаас сэргийлэх, улмаар хөдөлмөрийн бүтээмж, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дэлхийн улс орнуудын туршлага харуулж байна.

ТА, цайгаа давсгүй уувал давсны хэрэглээгээ 2 граммаар багасгаж чадна.

ТА, хүнсний бүтээгдэхүүний шошгын шим тэжээлийн мэдээллийг шалгаж давс (натри) хамгийн багатайгньсонгоорой. 

ТА, Хоол идэхийн өмнө эсвэл идэж байх үедээ давс ихтэй хоол амтлагч битгий хэрэглээрэй. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх