Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/29nyvirus-funeralhomeNEW2-superJumbo.jpg

Өчигдөр АНУ-ын Брүклинд олон тооны муудсан цогцос тээвэрлэсэн ачааны машин олдсон талаар тус улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна. 

Тэдний мэдээллэж байгаагаар орон нутгийн цагаар өглөөний 11 цагийн үед машин олдсон газрын ойролцоох айлууд ачааны машинаас эвгүй үнэр үнэртэж байгаа талаар дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаа нарыг очсон бөгөөд тухайн ачааны машин олон тооны муудсан цогцос ачсан болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар  тухайн машин олсон газрын ойролцоо оршуулгын газар байдаг бөгөөд нас барсан хүмүүсийн зарим нь коронавирусээр халдварласан байж болзошгүй гэжээ. Ачааны машинд ойролцоогоор 50 гаруй цогцос байсан бөгөөд эхний ээлжинд ойролцоох оршуулгын газрын шарил хадгалах хэсгүүдийн хөлдөөгч ажиллахаа больж улмаар тухайн ачааны машинд хадгалсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

NYT.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх