Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/presj;k.jpg

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа коронавирусийн халдварын хүнд нөхцөлд байгаа хөршдөө 30 мянган хонь бэлэглэж буйгаа мэдэгдсэн.

Урд хөршдөө хонь бэлэглэх Ерөнхийлөгчийн шийдвэрийг Монголын ард түмэн ч талархан дэмжиж, малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд хонь хандивлахаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан ёсоор мэдэгдсээр буй.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хандивын хонины тоо 23191 боллоо. Гэхдээ одоогоор хонийг хурааж, цуглуулж эхлээгүй байна” хэмээн мэдэгдсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх