Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloadtrump.jpg

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ройтерс агентлагийн сэтгүүлчтэй ярилцах үеэрээ өөрийг нь дахин сонгогдуулахгүйн тулд Бээжингийн эрх баригчид бүхнийг хийхэд бэлэн байгаа учраас коронавирусийн цар тахлыг тараасан гэж мэдэгдлээ. "Хятад улс энэ оны сонгуульд намайг ялуулахгүйн тулд бүхнийг хийхэд бэлэн байна. Тэдний явуулгын хариуд би олон янзын арга хэмжээ авч чадна. Бид одоо коронавирус хэрхэн тархсан талаар судалж байгаа” гэж Трамп ярьсан байна.

Тэрээр сүүлийн үед дэлхий дахинд дэгдсэн цар тахал, үүнээс улбаатай АНУ-ын эдийн засаг хямарсан явдалд Хятад улс буруутай гэж мэдэгддэг болоод байгаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.21.120.66]

2020-04-30 14:06:20

АНУ хөөрхий мэдрэл муутай хүнийг яаж ч чадахгүй юм байна