Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1bv1o38hs6m1evqgscsl1q0h1.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд: Гишүүдийн тангараг давхар агуулгатай явж ирсэн. Тангарагт их зөв зүйтэй үгс орсон боловч бичигдсэн болон уншигдаж байгаа байдал нь болохгүй байна. Тиймээс "иргэн, улс" гэдгийг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ бол санал хураалтаар олонх цөөнхөөр шийдэх асуудал биш. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Л.Болд гишүүн байнгын хороонд энэ асуудлыг ярьсан. Ярьж байгаа өнцгөөс нь харвал байж болохоор зүйл харагдаад байгаа юм. Гэхдээ Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг баримтлан ажиллана гэсэн заалт байгаа юм. Нийт иргэн гэдэг үгийг авчихаар нийт иргэн бус тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг, төлөөлөл болох гээд байгаа тул та үүнийг ойлгоорой. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх