Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedэмянямхүүдарга.jpg

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хийдэг коронавирусний тархалтын  талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тандалт шинжилгээний талаарх мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтад Өвөрхөнгай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан сорьцыг хамруулсан. Энэ нь улс оронд коронавирусийн халдвар байгаа эсэхийг мөрдөж байгаа юм.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь дараагийн шат руу шилжүүлнэ. Ингэсэнээр 150 орыг бэлэн болно. Бид одоо чартер нислэгээр ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулна гэсэн юм.

Түүнчлэн тэрээр ОХУ-аас ирсэн оюутнууд 20 гаруй хоночихлоо. Заримд нь 3, заримд нь 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй одоо ОХУ-аас ирсэн оюутнуудад санаа зовох хэрэггүй боллоо хэмээн нэмж хэлсэн юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх