Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1_q8Kyz-bxQzDP9YdS1lz9hA.jpeg

 “Сайхан хувцасласан бол хүмүүс чамайг анзаарна, харин тааруу хувцасласан бол хувцсыг чинь л анзаарна”  гэсэн  алдарт Коко Шанелийн үг бий.

Бид энэ удаад ажил хэргийн харилцаанд хувцаслалтандаа алдаа гаргахгүйн тулд баримтлах дүрмүүдийг адме.ру сайтын бэлтгэснээр танилцуулж байна. 

1.    Цамцны энгэрийг задгайлах бол дээд талын 2 товчийг тайлахад л хангалттай. 

2.    Ээмэг, бугуйвч хоёр, харин хүзүүний зүүлт эсвэл кулон бөгжтэй хослох ёстой. Нэг дор 3-4 хослол байна гэдэг үнэхээр зохимжгүй. 

3.    Зангианы үзүүр өмдний бүсний шугам хүртэл эсвэл тэр шугмыг үл ялиг дарахуйц урттай байна. 

4.    Энгэр нь гүн ухлаадастай эсвэл богино даашинз хоёр тусдаа байх ёстой. Энгэр нь хэт гүнзгий ухлаадастай, дээр нь богино даашинз байх нь бүдүүлэг харагддаг. 

5.    Та пиджак өмсөөгүй бол зангиа зүүх хэрэггүй. 

6.    Офис цамцны ухлаадас 10 сантиметрээс хэтрэхгүй байх ёстой. 

7.    Та цамцаа өмдөн дотуураа хийж байгаа бол заавал тэлээ зүүгээрэй. 

8.    Нам суудалтай жинсэн дээр богино цамц өмсөхөд гэдэс нуруу гарахгүй байх ёстой. 

9.    Тэлээний өнгө гутлын өнгөтэй зохицох ёстой. 

10.    Хувцасны ил харагдах бүхий л шошгуудыг авна. 

11.    Хээтэй хувцас өмсөхдөө тунг нь тааруулаарай. Хоёр өөр хээтэй ч ижил өнгийн хувцаснуудыг нэг дор өмсөж болно. 

12.    Таныг суухад өмдний цаанаас нүцгэн хөл харагдахааргүй байхаар урттай оймс сонгож өмсөөрэй. 

13.    Ханцуйгүй офис цамц мөр халхалсан байх ёстой. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх