Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/trap-2-660x400.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Урхи ( TRAP 

Солонгосын OCN телевизийн 2019  оны бүтээл болох "Урхи" хэмээх 7 ангит киноны зохиолыг зохиолч Нам Сан Уг бичиж, ерөнхий найруулагчаар Пак Шин Ү ажиллажээ. Харин киноны гол дүрд "Гайхамшигт өдрүүд", "Гэр бүл", "Гэрээт хурим" зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин И СО Жин, "Хүлэг баатрууд", "Дурсамж 1988, 1997", "Цэнхэр тэнгисийн домог"  зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон ахмад жүжигчин Сон Дон Ил болон залуу жүжигчин Им Хва Ён нар тогложээ. 

Агуулага: Телевизийн салбартаа нэр хүндтэй Кан Ү Хёнд аз жаргалтай сайхан гэр бүл, амжилттай карерь гээд дутах юм нэгээхэн ч үгүй. Улс төрд хүртэл хүч түрэн орооч гэсэн санал ирж байсан. Гэтэл нэгэн өдөр тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт аялалд гарах бөгөөд энэ үеэс түүний амьдрал орвонгоороо эргэж золгүй явдал тохиолдоддог. Кан Ү Хёнд тохиолдсон энэхүү харамсалтай хэргийг хашир мөрдөгч Гу Дун Гүг дааж авах бөгөөд тэрээр Кан Ү Хёнд тохиолдсон золгүй явдлын үнэн учрыг тайлахыг оролдох болно.

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

больёо

[202.9.40.48]

2020-04-30 14:30:46

өмхий солонгос кино үзмээргүй байна..уйтгартай..оронд нь европын холбооны улсуудын киног тавиад өгөөч..