Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/EWUtzBRWAAAtpJj.jpg

Москва хот дахь Зэвсэгт хүчний гэгдэх үнэн алдартны том сүмийн хананд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хөргийг шигтгэн дүрсэлжээ. Зэвсэгт хүчний сүмийн дотоод заслыг ирэх тавдугаар сарын 9-нд болох Аугаа их ялалтын баярт зориулан чимэглэсэн бөгөөд тус хананд ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталин зэрэг Оросын алдартай удирдагч нарын хөргийг Христ болон Гэгээн Мари нарын хамт дүрслэн шигтгэсэн урласан байна.

Хэн ч харсан бахдмаар тус сүмд Крымын хойгийг 2014 онд Украинаас буцаан авсныг бэлгэдсэн “Крым бол манайх” гэсэн утга бүхий уриаг шигтгэхээс гадна Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Аюулгүй зөвлөлийн дарга Николай Патрушев нарын хөргийг ч дүрсэлсэн аж.

Энэхүү "Зэвсэгт хүчний сүм"-ийг Москва хотын гадна цэрэг, армийн сэдэвтэй цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын баярын 75 жилийн ойд зориулан сүндэрдлүүлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эдэнэтуяа

эх сурвалж: themoscowtimes.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх