Америкийн автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани энэ оны эхний улиралд 2 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, орлого нь эрс буурсан тухай тус компанийн тайлан мэдээнд дурджээ. Тус компани нэгдүгээр улиралд 34.3 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Манай компани “хямралын үед хүмүүсийг хамгаалах, нийгэмд туслах” зорилгыг өмнөө тавиад байна. Түргэн тусламжийн машин, хэдэн сая амны хаалт, 50 мянган амьсгалын аппарат үйлдвэрлэхээ амлаж байгаагаа тайлан мэдээндээ онцоллоо.