Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Oscar-statuette-trophy-41.jpg

COVID 19 цар тахлын улмаас дэлхий нийт соёл урлагийн арга хэмжээнүүдээс татгалзаад байна. Тэр дундаа Холивүүдийн кино ертөнц зогсонг байдалд орж, энэ онд нээлтэй хийх байсан кинонууд нээлтээ хойшлуулж байгаа ч зарим шууд арилжааны видео стриминг үйлчилгээ эсвэл VOD-платформ дээр нээлтээ хийж байна. 

Иймээс Америкийн кино урлагийн академи зөвхөн цахим хэлбэрээр дэлгэцнээ гаргасан кинонуудыг Оскарын шагналд нэр дэвшүүлэхийг түр хугацаагаар зөвшөөрчээ.

"Кинотеатрын дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байсан хэдий ч хожим арилжааны стриминг үйлчилгээ эсвэл VOD-платформ дээр тавигдсан кинонууд Оскарын “шилдэг кино” төрөлд төдийгүй гол шагналуудын төрөлд өрсөлдөх боломжтой” хэмээн Америкийн кино урлагийн академийн цахим хуудаст мэдээлсэн байна.

Өмнө нь хэрэгжиж байсан дүрэм журамд зааснаар, зөвхөн кинотеатруудаар худалдаанд гаргасан кинонууд Оскарын шагналд нэр дэвших боломжтой байжээ. Коронавирусний цар тахлын улмаас кинотеатрууд хаагдсантай холбоотойгоор кино урлагийн академи ийнхүү дүрэм журмандаа өөрчлөлт оруулсан байна. Энэ өөрчлөлт нь зөвхөн 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд хамааралтай болохыг мэдэгджээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх