Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledgmnlah.png

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран мэдээлэл өглөө.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг УИХ баталсан. Энэ хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Хуулийг хэрэгжүүлэх явцад мөрдөх журмыг Засгийн газар баталсан бөгөөд НДШ-д дараах дөрвөн төрлийн ААН-ийн ажилтнууд хамрагдана:

- Хувийн хэвшлийнхэн 

- Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийн ажиллагсад,

- Төрийн болон төрийн бус их сургуулийн багш ажилтнууд

- ТББ-ын ажилтнууд. Тэднийг НДШ-ээс зурган сарын турш чөлөөлнө.

ХНХ-ын сайд С.Чинзориг: Бүх ААН-ийн орлогыг буурсанд тооцно. Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллуулж гэрээний дагуу ажилдаа халахгүй байх нь ААН-үүдийн үүрэг юм. 2020 оны  дөрөвдүгээр сард НДШ урьдчилан төлсөн бол тухайн ААН-д эргүүлэн олгоно. Сар бүрийн 5-ны дотор дараа саранхаа НДШ төлөлтийн  тайланг цахимаар илгээдэг юм.  энэ хуулийг хэрэгжүүлэх явцад хяналт тавих ажлын хэсэг хоёр сайдын хамтарсан тушаалаар байгууллаа. Мөн энэ ажлыг хэсэг хуулийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэгтэй. Манай улсад 1.1 сая ажиллагсад бий. Тэдний дийлэнх нь төсвөөс цалинждаг тул нийт ажиллагсдын 75 хувь нь энэ чөлөөлөлтөд хамрагдахгүй. Мөн гадаадын тусламжийн болон олон улсын байгууллагад ажиллагсад энэ хуульд хамрагдахгүй. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АмартүвшинCOVID 19-ийн эрсдэл бодитоор нүүрлээд яг 100 хонолоо. МҮХАҮТ бизнес эрхлэгчдийнхээ дунд 7-8 судалгаа хийж, эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гаргах тодорхой саналуудаа Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газраас багц арга хэмжээ танилцуулсан. Үүний нэг чухал зүйл нь НДШ-тэй холбоотой арга хэмжээ байсан. Энэ бол ААН, бизнесүүдэд, ажилчдад бодит дэмжлэг болсон, эрэлтийг өдөөсөн чухал шийдвэр гэж үзэж байна. Хувийн хэвшлийн ААН-үүд, ажилтнуудыг ямар нэгэн байдлаар ялгаварлалгүйгээр дэмжихээр болсныг талархан хүлээн авч байна. 

- Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.

- Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.

- Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх