Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/vrno05narhxicxrcazq1.jpg

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) гишүүн орны холбоодод сovid-19-ийг даван туулахад нь санхүүгийн туслалцаа болгон тус бүр 500 мянган ам.доллар (ойролцоогоор 1,4 тэрбум төгрөг) нэмж өгөхөөр болжээ.

Нийт 211 орны хөлбөмбөгийн холбоонд, үүний дотор Монголын хөлбөмбөгийн холбоонд ойрын өдрүүдэд энэ тусламжийг шилжүүлэх юм байна. Хөлбөмбөгийн холбоод FIFA-гаас дөрвөн жил тутам авдаг 6 сая ам.долларын санхүүжилт дээр нь энэхүү тусламж нэмэгдэн орно.

FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино “тахал нь нийт хөлбөмбөгийн ертөнцөд урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй бэрхшээлийг бий болгов. Дэлхийн хөлбөмбөгийг удирдах байгууллагын хувьд FIFA-гийн үүрэг бол хүнд нөхцөл тулгарч буй орнуудыг дэмжих явдал юм. Энэ мөнгийг гишүүн орны холбоод дахь covid-19-ийн санхүүгийн дарамтыг бууруулахын тулд болон үйл ажиллагааны зардалд зориулах хэрэгтэй"" хэмээн хэлэв. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх