Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Saving-Private-Ryan-494551565.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс санал болгож байна. 

Киноны нэр: Цэрэг Раиныг аварсан нь /Saving Private Rayn/

Дэлхийн II дайны үеэр холбооны дайчид Нормандын эрэг дээр газарддаг тэрхүү баатарлаг үйл явдлыг харуулсан “Цэрэг Райаныг аварсан нь”  киног нэрт найруулагч Стивен Спилберг 1998 онд бүтээсэн бөгөөд “Оскар”-ын шагналыг шилдэг найруулагч, шилдэг зохиол, зураглаачийн ажил, дуу болон дууны эффект зэрэг таван төрлөөр хүртсэн билээ. 

Гол дүрд: Том Хэнкс, Эдвард Бернс, Вин Дизель, Том Сайзмор нар бүтээжээ.

Гол агуулга: Дайн хүнд өдрүүдийн үеэр АНУ-ын цэргийн департаментад нэгэн гэр бүл ах дүү гурван хүү нэг өдрийн дотор зэрэг амиа алдсан талаарх мэдээллийг хүлээн авна. Ингээд хөвгүүдээ алдан зовж шаналсан эхийн сэтгэлийг тайвшруулж ядаж цорын ганц амьд үлдээд байгаа бага хүү цэрэг Жеймс Фрэнсис райаныг эх оронд нь гэрт амьд эргүүлэн авчрах тушаалыг генерал Жорж Маршал өглөө. Райан нь 101-р агаарын десантын дайчин бөгөөд тухайн үед Францын эрэг орчим тулаанд оролцож байв. Гэтэл тэр үенд даалгавар биелүүлэхээр явсан шүхэрчдийн ихэнх төлөвлөсөн газартаа бус огт өөр бүсэд газардсан нь байдлыг улам ээдрээтэй болгодог.

170 минут үргэлжлэх энэхүү кино нь 70 сая ам.доллар төсвөөр бүтэж, 482.3 сая ам.долларыг тухайн үед олон улсын зах зээлээс цуглуулж байжээ. Дэлхийн II дайн тэр дундаа Францын Нормандад Америк болон холбооны хүчнийхэн хэрхэн эрэлхэгээр тулалдан энэ дайныг дуусгахад ямар том үүрэг гүйцэтгэсэн үйл явдлын бодит түүхийн нэгээхэн хэсгийг та энэ киноноос үзэж бас мэдрэх болно.

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

444

[202.9.40.48]

2020-04-30 14:50:05

гоё кино шүү...

Зочин

[182.160.33.219]

2020-04-30 14:27:15

гол дүрийн Райнд тоглосон Мэтт Дэмоны нэрийг бичихгүй юмуу

Зочин

[39.115.114.99]

2020-04-30 10:55:40

Ancient aliens баримтат киноны цувралыг орчуулж гаргаач. Монголд гаргаж байгааг хэн мэдэх юм. Итгэх албагүй ч дэлхий дээр хичнээн олон сонин зүйлс байдгийг үзнэ. Их сонирхолтой ямар ч аялалын програмаас илүү онц сонирхолтой. Дэлхийг хар ганц солонгос харахаа боль

Зочин

[39.115.114.99]

2020-04-30 10:52:41

Дайны турай киног оросууд л сайн хийдэг. Хүний сэтгэлсанаа зориг тэвчээр гайхалтай эх оронч сэтгэл гээл орсуудас сурах юм бий