Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/16x9.webp

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Би англи хэлээр ярьж чадна ( I CAN SPEAK 

2017 оны есдүгээр сард үзэгчдийн хүртээл болсон найруулагч Ким Хюнсогийн бүтээл болох  "Би англи хэлээр ярьж чадна" киногоо зохиолч Юү СинХитэй хамтран бичжээ.  Киноны гол дүрд "Хүнд цохиолт", "Дайны цэцэг", "Миний нэр Ким Сан Сун" зэрэг олон сайхан киногоороо бид бүхиний танил болсон ахмад жүжигчин На Мүн Хи болон  "Сигнал", "Нууц хаалга", "Загварын хаан"  зэрэг киногоороо бидний танил болсон залуу жүжигчин И Жэ Хүн  Хюн, "Гүнжийн цаг", "Хаант улс","Төгөлдөр хуур" зэрэг кинонуудааараа бид бүхний танил болсон жүжигчин Жу Жи ХҮн  нар тогложээ. 

Агуулага: Нийгмийн ажилтан Пак Мин Жэ Сөүлийн шинэ дүүрэгт шилжиж ирдэг. Тэрээр залуухан эрч хүчтэй нэгэн бөгөөд ажилдаа хичээнгүй сайн, зарчимчаар ажиллахыг хүсдэг боловч ажил дээр нь байнгын гомдол мэдүүлэх На Ок Бүм хэмээх хөгшинтэй харьцах шаардлагатай болно. Тэрээр өөрийн хийж чадах хамгийн сайнаа хийхийг хичээдэг. На эмээ англи хэл сурч байгаа бөгөөд ажлаас илүү англи хэлний хичээлд идэвхтэй суух бөгөөд нэгэн удаагийн тохиолдлоор эмээ Пакийг англи хэлийг төрөлх хэл шигээ сайн мэддэгийг мэдэх бөгөөд түүгээр англи хэл заавал заалгахыг хүснэ. 

Үргэлжлэх хугацаа: 119 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх