Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/46463185_506646929843552_7651473135333539840_n.jpg

УИХ-ын ээлжит сонгууль болоход 56 өдөр үлдээд байгаа энэ үед улс төрийн хүрээнд амьдрал буцалж байна. Тэр дундаа сонгуульд бие даан нэр дэвшигчид ээлж дараалан нэмэгдсээр... 

Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Хуулийн дагуу бие даагчдын нэрийг зарлаж болохгүй бөгөөд аудит мөрийн хөтөлбөрийг нь хянаж дууссаны дараа буюу тавдугаар сарын 21-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хүргүүлэх учиртай.

Энэ удаагийн сонгуульд олон бие даагч өрсөлдөх бөгөөд тэдний дотор сонирхолтой нэрс бий. Тэр дундаа Ардчилсан намын хэд хэдэн хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн нь олны анхааралд өртөөд байна.

Ингээд ирэх сонгуульд бие даан нэр дэвшихээр горилж байгаа хүмүүстэй танилцья... 

Тодруулбал... 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: АН-аас гарч бие даан нэр дэвшихээс илэрхийлж, үндэсний аудит газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн тэрбээр "Хонгилыг устгана гэсэн утгагтай ярилцлагыг хэвлэлд өгсөн байсан шүү" 

Хотын дарга асан Э.Бат-Үүл: Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө! Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа гэж мэдэгдсэн 

АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа:  Намын зүгээс түүний энэхүү алхам залуустаа боломж олгож байгаа явдал хэмээн тайлбарласан.  тэрээр намын дэд даргын ажлаа болон намын гишүүнчлэлээсээ татгазсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

АН-ын ҮБХ-ны гишүүн, Хөх хотод суух ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ: Тэрбээр өчигдөр АН-ын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүд АН-аас гарах өргөдлөө өгчээ. Баттай бус эх сурвалжийн мэдээллээр тэрээр Баянхонгор аймгаас бие даан нэр дэвших гэнэ. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: 2016 оны сонгуулиар ялалт байгуулсан цор ганц бие даагч. Тэрээр энэ жилийн сонгуульд аль нэг намд харьяалагдахгүйгээр өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр хуулийн хугацаандаа амжиж мөрийн хөтөлбөрөө хянуулахаар аудитын байгууллагад хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр: Нэгдүгээр сарын 29-ний өдөр МАН-аас хөөгдсөн тэрээр бие даан нэр дэвшихээр болсон тухай мэдээллүүд цацагдаж эхэллээ. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймгийн хоёр мандатын нэгийг авахын төлөө өрсөлдөх юм байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга: 2012 онд МАХН-аас нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон тэрбээр Тусгаар тогтнол эв нэгдлийн намыг байгуулж байсан түүхтэй. Гэхдээ 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлжээ. 

Хуульч Ж.Эрхэмбаатар: Нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай асуудалд хуульчийн зүгээс байр сууриа илэрхийлсээр ирсэн Ж.Эрхэмбаатар бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөр боловсруулан, аудитын газарт хүргүүлжээ. 

Бие даагчийн мөрийн хөтөлбөр боловсруулан аудитын байгууллагад хянуулахаар хүргүүлсэн эдгээр хүмүүс нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулахаас өмнө аль нэг намд гишүүнээр элсэх эрх нь нээлттэй байх юм. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх