Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledenheetuv.png

Улсын онцгой комисс хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. 

- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Олон улсын нислэгийг хязгаарласан хугацаа сунгагдаж байна. Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдээ авна гэсэн шийдвэрийн хугацаа мөн сунгагдаж байна. 

- Мэргэжлийн болон богино хугацааны танхимын сургалтыг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэж, ЗГ-т танилцуулна 

- Иргэдээ татан авах ажлуудыг хийнэ. Ойрын хугацаанд 3 удаагийн нислэг хийхээр болсон. Мөн ОХУ-аас оюутнуудаа татан авах шийдвэрийг гаргалаа. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо тасралтгүй нэмэгдсээр 9890-д хүрээд байна. Иргэдийг тусгай нислэгээс гадна ОХУ, БНХАУ-аас авто замаар татан авчирч байгаа.  Эхний ээлжинд эмчилгээ хийлгэхээр явсан, өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авчрахаар болсон бөгөөд хэд хэдэн удаагийн нислэгээр иргэдээ авчирч байгаа боловч ирэх хүсэлт гаргаж байгаа хүмүүсийн тоо буурахгүй байна. 

Суулт хийж байна гэсэн мэдээлэл байгаа ч суулт хийгээд нэмэргүй. Суулт хийгээд онгоц нэмэгдэхгүй. Энэтхэг улс руу нислэг үйлдэл хийж чадахгүй байгаа нь үнэн. Энэтхэг, АНУ, Австрали зэрэг улсууд руу шууд нислэг хийж чадахгүй байгаа. Шууд нислэг хийхдэг нэг л улс руу нислэг хийвэл бусад бүх улс руу нислэг үйлдэх асуудал үүснэ. Тиймээс зөвхөн шууд нислэгтэй орнууд руу л нислэг үйлдэж, иргэдээ татан авч байна. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх