Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ-ийн 2 лаборатори болон Дархан-Уул аймаг дахь лабораторит нийдээ 59  хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ4, ажиглах байрны 14 хүнд давтан шинжилгээ хийлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочид COVID-19 халдвар мөн илрээгүй. 

Одоогийн байдлаар тусгаарлах байранд 750 хүн байгаа бол гэрийн тусгаарлалтад 826 хүн байгааг мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Улсын хэмжээнд 7 лаборатори бэлтгээд ажиллаж байна. лаборатори бүрт 1000 1000 оношлуурыг эхний ээлжинд нийлүүлээд байна. Эгзэгтэй үед өргөн хүрээний шинжилгээг хийх боломжтой болсон гэдгийг дуулгая. Мөн ХӨСҮТ тусгаарлах байранд ажиллах багуудыг бэлтгэсэн бөгөөд дараагийн нислэгүүдээр ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хангаад байна. Бид ДЭМБ-аас өгсөн эмчилгээний тактикийн дагуу эмчилгээ хийж байгаа бөгөөд уламжлалтын эмчилгээг оруулаагүй байгаа. Үүнээс гадна эмчийн туршлага мэдлэгт үндэслэн эмчилгээг хийж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх