Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/avatar.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс санал болгож байна. 

Киноны нэр: “AVATAR”

2009 оны 12-р сарын 10-ны өдөр нээлтээ хийж байсан “AVATAR” УСК-ыг үзээгүй бол та кино урлагаас хол хүн гэх ангилалд багтана. Тус кино нь нээлтээ хийсэн даруйдаа дэлхий нийтийг байлдан дагуулж дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой кино гэх нэр хүндийн 10 жил хадгалсан юм. 

Шинжлэх ухааны хүүрнэлт зохиол бүхий киноны зохиолыг Америкийн найруулагч Жеймс Камерон бичиж, өөрөө найруулсан ба гол дүрд Сэм Уортингтон, Зои Салдана, Сигурни Уивер, Стивен Лэнг, Жоэль Мур, Мишель Родригес нарын жүжигчид тоглосон байна.

Уг киноны бүтээх санааг 1994 онд найруулагч Камерон сэдэж улмаар 80 хуудас бүхий кино зохиолыг бичсэн түүхтэй. 1997 онд Титаник киногоо бүтээсэнийхээ дараа буюу 1999 онд кино бүтээл болгох ажилдаа орох төлөвлөгөөтэй байсан хэдий ч тухайн үеийн техник хэрэгслийн үзүүлэлт төдийлөн хүрээгүй тул техникийн шинэ дэвшил гарч иртэл кино бүтээх ажлаа хойшлуулсаар байсан гэдэг.

Гол агуулга: Киноны үйл явдал 2154 онд болох бөгөөд Альфа-центавр од гаригсийн системд хамаарах Пандора хэмээх сарны нэгэн адил хийн мандал бүхий гариг дээр асар их нөөцтэй анобтаниум элементийг олборлохыг дэлхийн хүмүүс зорьж буйг харуулна. Пандора гариг дээр хүн-төрхт Нави хэмээх үлэмж биет овог амьдрах ба тэдэнтэй ойлголцох гэж бүтээсэн Аватар биеийг судалгааны багийн хүмүүс удирдаж буйг харуулах болно.

Бокс оффис: Кино 237 сая ам.доллараар бүтэж, дэлхий даяар 2,79 тэрбум ам.долларын ашгийг олсон юм. 

Дашрамд сонирхуулахад... Жеймс Кэмероны зөгнөлт ертөнц 2025 он хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл Аватар 2, 3, 4,5  гэж хийхээр төлөвлөсөн бөгөөд 2-р ангийн зураг авалтын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Avatar: The Way of Water гэсэн нэртэйгээр 2021 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх