Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/donald-trump-kim-jong-un-ap-mt-171101_16x9_992.jpg

Сүүлийн хэдэн өдөр дэлхий дахинд коронавируснээс гадна БНАСУ-ын удирдагч Ким Жон Уны биеийн байдлын иалаарх мэдээлэл анхаарал татаад байгаа билээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг зүрхний мэс засал хийлгэсэн гэж байгаа бол зарим нь түүнийг нас барсан хэмээн мэдээлж байгаа юм. 

Харин өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдлын талаарх мэдээллийг хувийн шугамаараа олж авсан хэмээн мэдэгдсэн талаар бид мэдээллэсэн билээ.

Тэгвэл тэрээр даваа гаригт болсон цагаан ордон дахь хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар ярихаас татгалзсан байна.

Ингэхдээ тэрээр “Би та бүхэнд тодрхой мэдээлэл хэлж чадахгүй. Надад маш сайн санаа байна, гэхдээ энэ талаар одоо ярих боломжгүй байна.  Би түүнд хамгийн сайн сайхныг хүсэж байна... түүнтэй би маш сайхан харилцаатай. Түүний бүх зүйл сайхан болно гэж найдаж байна . Ким Жон Уны биеийн байдал ямар байгааг ерөнхийдөө мэдэж байгаа. Энэ талаар та бүхэн удахгүй та сонсож магадгүй” гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailymail.co.uk

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх