Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/94476871_266535244516920_5178013096043610112_n.jpg

БГД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ. 

Тодруулбал: 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 12-14 насны дөрвөн хүүхэд БГД-н  арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрч хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан орой үдшийн цагаар хулгай хийдэг байжээ.

Түүнчлэн энэ оны эхний улирлын байдлаар тус дүүргээс нийт 13 удаагийн үйлдлээр 13 тээврийн хэрэгсэл хулгайлсан бөгөөд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс мөн тээврийн хэрэгсэл хулгайлж байснаа мэдүүлсэн байна.

Хамгийн харамсалтай нь дээрх хүүхдүүд барилгын материалын дэлгүүрээс барилгын будаг шингэлэгч бодисыг худалдан авч бээлийнд шингээж үнэртэж мансуурдаг хэмээн мэдүүлсэн талаар мэдүүлжээ.

Тиймээс худалдаа эрхлэгчдэд насанд хүрээгүй хүүхдэд газ зарахгүй байхыг мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хаана хэнтэй юу хийж байгаад хяналт тавьж болзошгүй эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.   

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

33
19

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

[202.9.46.110]

2020-05-02 21:47:25

asdja;dj;pa

[64.119.27.93]

2020-05-01 15:40:21

sdasdasd