Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/photo_l-810x500.jpg

Мэргэжлийн сүмо бөхийн нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авчээ. Энэ тухай Японы сүмогийн холбооны холбоо мэдэгдэл хийсэн бөгөөд ирэх сарын нацү башё зохион байгуулагдах эсэх нь эргэлзээтэй байна.

Халдвар авсан ояката нь Такадакава гэдэг нь тогтоогдсон ба түүний шавь болох хоёрдугаар зэрэглэлийн жүрёо зиндаанд барилддаг Хакүёозан мөн халдвар авчээ. Бусад дөрвөн халдвар авсан бөх нь доогуур зиндааны бөхчүүд гэнэ. Өдгөө 53 настай Такадакава энэ долоо хоногийн эхээр халуурч эхэлсэн аж. Одоогийн байдлаар Такадакава болон бусад таван бөхийг эмнэлгийн хяналтанд оруулжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх