Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/The-Two-Worlds-Along-with-the-gods.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Бурхадтай хамт: Хоёр ертөнц - 1 ( Along With the Gods: The Two Worlds-1 

2017 оны арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болсон найруулагч Ким Ён Хвагийн бүтээл болох Бурхадтай хамт: Хоёр ертөнц киногоо зохиолч ЖүХоМинтой хамтран бичжээ.  Киноны гол дүрд жүжигчин, найруулагч, продюсер Ха Жон У,  "38-тай өвөө", "Миний дэггүй найз охин", "Продюсер"  зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин Ча Тэ Хюн, "Гүнжийн цаг", "Хаант улс","Төгөлдөр хуур" зэрэг кинонуудааараа бид бүхний танил болсон жүжигчин Жу Жи ХҮн болон "Хуримын даашинз", "Муу хосууд" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин Ким Хян Ги  нар тогложээ. 

Агуулага: Хүн нас барахад үхлийн тэнгэр элч ирж, түүнийг өөр нэгэн ертөнц рүү авч явдаг. Тэрхүү ертөнцөд нас барсан хүн тэд 49 хоногийн дотор 7 шүүлтийг давах ёстой. Дөнгөж нас барсан гал сөнөөгч залуу дээр Үхлийн тэнгэр элч ирснээр тэрээр 7 шүүлтийг давах шаардлагатай болдог. Үхлийн тэнгэр элч нарын удирдагч болох  Ган Рим хүн төрөлхтөнийг ихэд хайрладаг нэгэн. Хэдийгээр тэрээр хүний үйл хэрэгт оролцох ёсгүй ч энэ удаад үхлийн тэнгэр элч хүний талд орох хэрэгтэй болно. 

Үргэлжлэх хугацаа: 139 минут

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

5
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх