Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20200421_gaf_u08_032.jpg

Япон улс Орос, Беларусь, Украин зэрэг хэд хэдэн орны иргэдийг улс руугаа оруулахгүй байх хориг тавьжээ. Цар тахлын улмаас ийм арга хэмжээ авч байгаа талаар тус улсын Засгийн газрын коронавирусний эсрэг арга хэмжээ авах төв штабаас мэдээлсэн байна.

Япон улсын хоригийн жагсаалтад Африк, Латин Америк, Ойрх Дорнодын 11 улс нэмэгджээ. Одоо жагсаалтад нийт 87 улс багтаж байна. Японд тогтоосон онцгой байдлын дэглэмийг ирэх тавдугаар сарын эхээр бүрмөсөн цуцлахад хүндрэлтэй байж болзошгүй. Эрх баригчид улс орон даяарх нөхцөл байдлыг нягт ажиглаж байгаа бөгөөд онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 6-наас үргэлжлүүлэн сунгах эсэхийг хүмүүс хоорондын хавьтал 80 хувиар буурсан эсэх хийгээд эмнэлгүүдэд нөхцөл байдал ямар байгаа талаарх мэргэжилтнүүдийн саналыг сонссоны дараа шийдэх юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх