Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ-д өчигдөр 161 хүний шинжилгээ хийсэн бөгөөд үүнд коронавирус илрээгүй байна. Давтан шинжилгээнд хамрагдсан 48 оюутанд мөн коронавирус илрээгүй бөгөөд тандалтын журмаар дундговь, Дархан-Уул аймаг, Улсын нэгдсэн төв эмнэлэгт байгаа 15 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Эмч, эмнэлгийн ажилтан 19 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид эмчилгээ хийж байгаа эмч нартаа коронавирусийн шинжилгээ хийж байгаа. Мөн 14 хоногийн дараа хяналтаас гарч ирэхэд нь дахин шинжилгээ хийж байгаа гэдгийг онцлормоор байна. 

Мөн манай улсад бүртгэгдсэн тохиолдлын анхы хүн буюу Франц улсын иргэний бүх шинжилгээ сөрөгжиж өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжих гэж байна. Тус иргэн нь 47 хоног эмчлэгдэж, бүрэн эдгэрсэн гэж үзээд Энхсаран сувилалд ажиглалтад гаргалаа. Анх эмнэлэгт маш хүнд ирсэн. Эмчилгээнд орсон үеэс дэлхий биднийг анхааралтай ажигласан. Дэлхийн аль ч оронд Монгол хүн өвдөх эрсдэл байгаа учраас франц иргэнийг эдгээж сайхан хандсаны хариуг манай иргэдэд бас барих байх аа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх