Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/8902dcc239abd2a5c4fcba63bfd84428.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс санал болгож байна. 

Киноны нэр: “God father”

“God father” буюу “Загалмайлсан эцэг” уран сайхны кино нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг юм. Энэ киног үзээгүй хүн ховор байх. Гэхдээ  драм, гангстер тулаант төрлийн кинод дуртай залуус дахин нэг үэзэхэд таныг хэзээ ч гомдоохгүй кино гэдгийг амлая. 

Тус киноны найруулагчаар Итали гаралтай, Америкийн кино найруулагч, продьюсер Фрэнсис Форд Коппола ажилласан бөгөөд гол дүрд Марлон Брандо, Аль Пачино, Жэймс Каан, Ричард Кастеллано, Роберт Дювалл нарын өнөө цагийн шилдэг жүжигчид тоглосон юм.  Загалмайлсан эцэг 3 ангитай боловч 1,2-р анги нь дэлхинй сорд тооцогддог. 

1972 оны 3-р сарын 14 өдөр Холивүүдэд нээлтэй хийж, улмаар 246-287 сая ам.долларыг олж байсан юм. Харин 2-р анги нь 1974 оны 12-р сарын 12-нд нээлтээ хийж байсан түүхтэй. 

Киноны агуулга: “Загалмайлсан эцэг” бол Нью-Йорк дахь Сицилийн мафийн томоохон төлөөлөл болох Корлеонегийн гэр бүлийн гэмт хэргийн зөрчилдөөнийг харуулсан бүтээл. Кино нь 1945-1955 оны үеийн үйл явдлыг харуулна. Киноны эхэнд гэр бүлийн тэргүүн Дон Вито Корлеоне өөрийн охиноо нөхөрт гаргана. Энэ үеэр Дэлхийн II дайнд оролцсон Корлеонегийн хайртай хүү Майкл гэртээ эргэн ирлээ. Майкл бол дайны баатар, гэр бүлийн бахархал тул эцгийнхээ харгис бас бохир бизнест оролцох сонирхол түүнд байхгүй. Дон Корлеоне уламжлалт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахыг зорих хэдий ч цаг үе өөр болж тэдний бизнест саад болж дэг журмыг эвдэх гэсэн санаатай нөхдүүд ч гарч ирэх болов. Гэтэл толгойлогчийн байр суурийн төлөө санаархагчид сүүлдээ гэр бүлийн тэргүүний амь насанд халдахыг оролдоно. Гэвч тэр амьд үлджээ. Гэхдээ бүх ажил хэргийг тэрээр нэг хэсэгтээ удирдан явуулж чадахгүй болсон байлаа. Үүнтэй зэрэгцэн гэр бүлд нь томоохон дарамт ч ирэх боллоо. Гэтэл яг энэ үеэр бага хүү Майкл гэр бүлийнхээ төлөө хоёр аллага үйлдээд Итали руу нуугдахаар одно. Тэнд тэрээр гэрлэсэн хэдий ч нэгэн удаагийн мөргөлдөөний үеэр залуу эхнэр нь алагдах болно. Ингээд Майкл Нью-Йоркт буцан очиж гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлэх бөгөөд түүнийг тэргүүнээр сонголоо… Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг та сонирхож байгаа байх. Тэгвэл киног үзье.

Энэ кино зөвхөн нэг дээрэмчний түүх биш мөн хүч чадал, гэр бүл, капитализмын түүх юм.

 

 

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Бат мөнх

[203.91.115.50]

2020-04-27 22:51:08

Мээдкү

F

[103.212.119.52]

2020-04-27 21:46:20

Янзын да