Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed (3).jpg

2020 оны 04 дүгээр сарын 26-ны 20 цагаа­с 04 дүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28, 5 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 01-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 01-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх