Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/636f733003a13ddf832b19e173c55b65big.jpg

 

Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүдэнд улайлт үүсч бохирддог.

Хэрэв линзийг тодорхой заасан хугацаанаас удаан хугацаагаар зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрдэг. Үүнээс гадна линзнээс болж нүдний торлог бүрхэвч гэмтэж, зурагдах эрсдэлтэй.

Даамжирвал зовхины үрэвсэлтэй болох ч эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүснэ гэсэн үг. Мэдээж үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүх хэцүү шүү дээ.

Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимас байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ. 

Түүнчлэн зарим хүн линзний харшилтай байх нь ч бий. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж.

Линзээ зүүхээсээ өмнө тогтмол гараа угааж занших хэрэгтэй. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байхыг зөвлөж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх