Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/money-game-poster-1-e1577896383311.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Мөнгөний тоглоом ( Money game 

Солонгосын tvN телевизийн 2020 оны цоо шинэ бүтээл болох "Мөнгөний тоглоом" хэмээх 16 ангит киноны зохиолыг зохиолч И ЁнМи бичиж, ерөнхий найруулагчаар Ким СанХо ажиллажээ. Харин киноны гол дүрд "Ногоон сарнай", "Төгөлдөр хуур" зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин жи ГуСУ  болон "Нархан бүлэг", "Бусан хүрэх галт тэрэг" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин Шим Ын Кюн  нар тогложээ. 

Агуулага: Улс орон санхүүгийн хямралд орж, улс бүхэлдээ 1997 онд болсонтой адил асуудалтай нүүр тулах хэрэгтэй болно. Энэ бол улс дампуурлаа зарлах тун ойрхон болсон үе байсан юм. Тиймээс улсын санг хариуцсан мэргэжилтнүүд хамтдаа байж болох эрсдэлээс урдчилан сэргийлэхийн тулд бүх л арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар өгүүлэх болно. Мөнгө хэмээн зурагтай цаас хүний төдийгүй улс орны  аж амьдралд хэрхэн  нөлөөлж цаашлаад хүнийг хэрхэн өөрчилж байгааг уншигч та бүхэн тухайн киноноос харах боломжтой.

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

5
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх