4-р сарын 16-ны өдөр Америкийн хэвлэлүүдэд “Хүн Аалз 3” кино 2020 оны 7-р сарын 13-наас 10 сарын 30-ны хооронд Америкийн Атланта, Нью-Йорк, Лос-Анжелес мөн Исландад зураг авалтаа хийнэ гэж нийтэлжээ.
Коронавирусийн тархалтаас болж “Хүн Аалз 3” киноны зураг авалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон” гэх мэдээлэл байсан ч төлөвлөсний дагуу зураг авалтаа эхэлнэ гэнэ. Мөн киноны нээлтийн өдөрт ч ямар нэгэн өөрчлөлт орохгүй бололтой. Кино бүтээж буй компанийн мэдээлснээр, “Хүн Аалз 3” кино 2021 оны 7-р сарын 16-ны өдөр нээлтээ хийх юм байна.
Ийнхүү Марвелийн супер баатартай “Хүн Аалз 3”, “Eternals”, “Sang-Chi”, “Доктор Стрэнж 2” гээд 4 кино ирэх жил олны хүртээл болох нь.